Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Баруун-Урт суманд есдүгээр сарын 25-ны өглөө 06 цаг 30 минутад зарлан
мэдээллийн дуут дохио дуугарсанаар гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль албан
ёсоор эхэллээ. Сургуулийн үйл ажиллагааны нээлтэ ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр,
аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар, аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Энхбаатар
болон онцгой комиссын гишүүд, агентлаг албадын дарга нар, мэргэжлийн анги,
албадууд зэрэг 700 гаруй хүн оролцов.
2422 өдөр