Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Батсуурь сурагчидтай уулзалт, ярилцлага хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-04-26 16:10:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Батсуурь сурагчидтай “Мөрөөдөлд хүрэх зам” сэдэвт уулзалт ярилцлагыг өдөр бүр хийж байна. 

Уулзалтад Баруун-Урт сумын ЕБС-уудын 7-12 дугаар ангийн сурагчид хамрагдана. 

Өсвөр үеийнхнээс уулзалт хийе гэсэн хүсэлтийг олон удаа надад ирүүлж байсан. Тэгэхээр энэ бол хүүхэд залуучуудын саналд тулгуурлан хийж буй ажил. Нөгөө талаар нийгэмд соён гэгээрүүлэх ажил дутмаг байгааг би олж хардаг. Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд олон бүтээн байгуулалтын ажил хийж байгаа ч түүнийг хайрлахгүй эвдэж сүйтгэх явдал их гарч байна. Энэ бол үнэхээр харамсалтай. Тиймээс, хүүхэд залуучууд хэрхэн бусдыг хайрлах, эд зүйлдээ хэрхэн хайр гамтай хандах, зөв иргэн болж төлөвших, цаашлаад ажлаа, цагаа, амьдралаа хэрхэн төлөвлөх гээд бүхий л сэдвээр чөлөөтэй ярилцахыг хүссэн. Хүүхдүүд ч маш идэвхтэй оролцож, яриаг маань шимтэн сонсож байна.

“Мөрөөдөлд хүрэх зам” уулзалт, ярилцлагад хүрэлцэн ирж, оролцож байгаа хүүхдүүдийн асууж, ярьж буй зүйлийг харахад маш их эрч хүч, гэгээлэг ирээдүй байгаа нь мэдрэгдэж байна. Хүүхэд залуучууд маань өөрийгөө болон бусдыг хайрладаг байх, нинжин сэтгэлтэй байх мөн хүрээлэн байгаа орчин, эд зүйл, бүтээн байгуулалтыг хайрлах, өөрийн гэсэн сэтгэлээр хандах хандлагатай болон төлөвшиж, хөгжилд хөтлөх хүч нь байна гэдэгт би итгэж байна хэмээн тэрээр ярилаа.


"Мөрөөдөлд хүрэх зам" уулзалт ярилцлага 7-10 хоног үргэлжилнэ. Тэрээр энэ хугацаанд 2000 орчим хүүхэдтэй уулзаж ярилцахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ