Баярын өдрүүдэд хоёр иргэн амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-02-14 13:55:25

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Эдгээр өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18, зөрчлийн шинжтэй 25 дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт ирсэн бөгөөд хоёр амь насаа алдсан байна.

Тодруулбал, Түвшинширээ сумын иргэн Б согтуугаар мотоцикль жолоодож яваад ослын улмаас газар дээрээ амь насаа алдсан бол Баруун-Урт сумын иргэн У архины гүн хордлогоор гэртээ нас барсан байна.

Баярын өдрүүдэд ирсэн дуудлагын дийлэнх хувийг замын хөдөлгөөний дүрмийн эсрэг зөрчил эзэлж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл олоодсон найм, жолоодох эрхийн үнэмлэхгүй авто машин барьсан долоон зөрчлыг илрүүлэн шийдвэрлэжээ. Мөн зам тээврийн осол гурав, малын хулгай долоо, бусдын бие мах бодид халдсан нэг гэх мэт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн гэх мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Ганчимэг өглөө. 

Холбоотой мэдээ