Японы сүлжээ зоогийн газар хуванцар соруулаар үйлчлэхээ зогсооно
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Японы томоохон сүлжээ зоогийн газруудын нэг “Скайларк” компани 2020 он гэхэд бүх сүлжээндээ хуванцар соруулын хэрэглээг зогсооно гэж баасан гарагт зарласан байна. Ингэснээр, тус улсад үйл ажиллагаа явуулдаг зоогийн газруудаас анх удаа хуванцар соруулд хориг тавьж байгаа аж.
2486 өдөр