Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсгол зохион байгууллаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг өнгөрсөн сарын 19-ний өдөр Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос холбогдох хуулийн дагуу өнөөдөр нийтийн сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа.
1096 өдөр