munkhbaatar@montsame.gov.mn
2025-05-23 11:48:09
@s_munkhbaatar
Ц.Чимэдцэрэн: Биднийг шархадсан цэргүүд зодох нь ч энүүхэнд байв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын дайны 80 жилийн түүхэн ой өнөө жил тохионо. Дорнод аймгийн Баяндун сумын 14-18 насны охид Халх голын байлдаанд оролцсон бахархам түүх байдаг аж. Эх орныхоо халдашгүй дархан байдлын  төлөө зүрх, сэтгэлээ зориулсан Баяндунгийн 16 эмэгтэйгээс өдгөө ганц нь л энх тунх байна. Тэр түүхийн "амьд" гэрч Цэрэнгийн Чимэдцэрэн эдүгээ 95 настай, нийслэл хотноо аж төрдөг бөгөөд эх орноо хамгаалах ариун дайнд явахдаа 15-хан настай байжээ. Түүнийг саяхан Монгол цэргийн өдөр, Халх голын дайны 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Бахархан дурсаж байх Баяндунгийн 16 охины түүх яагаад олон түмэнд "танигдалгүй" өнгөрөв, тэд хэрхэн дайнд мордов гээд түүнээс сонирхох зүйл мундахгүй. Дайны тухай, шархадсан цэргүүдийг асарч байснаа ярих бүрт нь Ц.Чимэдцэрэн гуайн нүдэнд нулимс цийлэгнэж байсныг нуух юун.
1271 өдөр