munkhbaatar@montsame.gov.mn
2025-05-24 09:53:22
@s_munkhbaatar
Б.Батцэцэг: Хийн хоолойн төсөл Монгол-Оросын шинэ зууныг төлөөлөх бүтээн байгуулалт болно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад энэ оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 5-ны өдрүүдэд айлчилсан. Энэ удаагийн айлчлал нь цар тахал дэгдсэнээс хойших Монгол Улсын Засгийн газрын анхных хийгээд дипломат харилцааны түүхэн ойг угтсан дээд хэмжээний айлчлалуудын эхлэл байснаараа ач холбогдолтой юм. Айлчлалаар, Гадаад харилцааны сайд нар хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлэх чиглэлээр хамтран ажиллах, цаашдын дээд хэмжээний айлчлалуудыг товлох асуудлыг дэлгэрэнгүй ярилцсан. Түүнчлэн шийдэл хүлээж буй хоёр орны хамтарсан олон төслийн талаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ монголын нутгаар хий дамжуулах хоолойн төслийг урагшлуулах талаар зарим зүйлийг тохирсон юм. Айлчлалын талаар болон бусад асуудлаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа. 
1438 өдөр