Ш. Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч “Жаст групп” ХХК-ны захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, тус компаны Худалдааны хэлтсийн дарга асан Г.Амарбат, Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжин, мөн Э.Сүрэн нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг өнөөдөр 10 цагт хэлэлцэж, хэргийн оролцогч нарт жич мэдэгдэхээр болжээ.
1752 өдөр