Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллалаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд эх, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 12 дугаар тогтоолоор 2022 оны тавдугаар сарын 10-нд байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагч, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Ажлын хэсгийн гишүүн Б.Жаргалмаа, Ц.Туваан нар энэ сарын 22-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд ажиллаж нөхцөл байдалтай танилцлаа.
184 өдөр