Хятадын Өмнөд нутгаар хүчтэй бороо орж 56 хүн нас баржээ
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Иргэний хэргийн яамны сайтад энэ сарын 4-нд мэдээлснээр 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Хятадын Өмнөд нутгаар тасралтгүй хүчтэй бороо орж 11 мужийн 61 хот, 285 сууринд 11 сая гаруй хүн хохирол амсч, 56 хүн нас баран, 22 хүн ор сураггүй алга болсон хэмээжээ.
2740 өдөр