ӨМӨЗО-ны 35 мянга орчим иргэн аялал жуулчлалыг түшиглэн ядуурлаас салжээ
Бээжин /МОНЦАМЭ/.Өвөр Монголын 57 хошуу нутгийн 294 тосгонд аялал жуулчлал түшин амьдрах 35000 иргэн ядуурлаас ангижирч чаджээ. Тэд урьд өмнө гэр бүлээрээ газар тариалан эрхэлж, жилийн 4 улиралд цаг наргүй ажилласаар гэдсээ цатгах хэмжээний мөнгө олдог бол одоо аялал жуулчлал хөгжсөн үзэсгэлэнт газруудыг түшиглэн жижиг бизнес эрхлэх, ажил хийх зэргээр ядуурлаас салж, өрхийн жилийн орлогоо хэд дахин нэмэгдүүлж байна.
2337 өдөр