Нийслэлийн Засаг дарга С.Батболд “КИОДО” агентлагт ярилцлага өглөө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын даргын урилгаар Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 4 дүгээр сарын 19-нд Япон улсын мэдээллийн “Киодо” агентлагийн сурвалжлагчид Улаанбаатар, Токио хотын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлага өглөө.
2525 өдөр