Өвөрхангай аймгийн баг шигшээ наймд шалгарлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо
/МҮБХ/-ноос СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын
төлөөх цуврал барилдааны 2 дугаар шатны 6 дахь өдрийн барилдаанд Өвөрхангай
аймгийн баг Улаанбаатар хотын багтай таарч барилдан илт давуу буюу 22:3-аар
ялж, шигшээ наймд шалгарч, шагналын 5 сая төгрөгөө гардлаа.
Өвөрхангай аймгийн багт
улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /5/, улсын харцага
Ц.Бямба-Отгон /5/, улсын начин Б.Лхагвадорж /0/, аймгийн хурц арслан
О.Наранбаатар /5/, сэлгээгээр орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /3/
даваа авлаа.
Улаанбаатар хотын багт
улсын начин Б.Бадамсүрэн /2/, аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ /1/, аймгийн арслан
Ч.Мөнхтогтох /0/, аймгийн заан М.Даваасүрэн /0/, аймгийн харцага Э.Ширнэн /0/
даваатай барилджээ. Сэлгээнд аймгийн арслан Л.Батсайхан барилдах байсан ч
гэмтлийн улмаас энэ удаагийн барилдаанд оролцсонгүй.
Өнөөдөр орой 19.00 цагаас
Төв аймгийн баг Сүхбаатар аймгийн багтай хүчээ сорин барилдана.
183 өдөр