Монголын баг АНУ-д болох Дэлхийн цомын АШТ-д өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-09 08:35:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн баг тамирчид Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эсэх нь эргэлзээтэй болоод байсан юм.


Харин энэ хүнд байдлаас гарч эмэгтэй бүтэн багаараа, эрэгтэй 70-80 хувьтай оролцохоор болжээ. Монголын багаа дэмжин тусалсан “Парис олимпын аварга” ТББ-ын захирал Э.Батбаяр /Тэрбээр Осло-2021 ДАШТ-д оролцсон баг тамирчдаа  20 мянган ам.долларын дэмжлэг үзүүлж байсан юм/, Даян бөхийн дэвжээний тэргүүн Д.Дагва ахдаа, “Аir express” ХХК-ийн захирал Отгонсүрэн Халзай, “Аir ticket” ХХК-ийн захирал Хажидмаа Ранжил нарт Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн хамт олон гүн талархал илэрхийллээ.


Монгол Улсын гавьяат тамирчин Л.Лхагвагэрэл, ОУХМ Т.Тулга, Д.Отгонжаргал, Б.Болортуяа, Г.Отгонжаргал, Э.Даваанасан, З.Занабазар тэргүүтэй баг тамирчид Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорих юм.


АНУ-ын Айова муж улсад 12 дугаар сарын 10-11-нд болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд энэ жил шилдэг 5 баг оролцох бөгөөд эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдөх юм.

Холбоотой мэдээ