Сайншанд хотыг тохижуулах аяны шилдгүүдэд шагнал гардуулав
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж хотын өнгө үзэмжийг сайжруулах, тохижилт үйлчилгээг нэмэгдүүлэх, хотдоо сайхан амьдрах зорилгоор зохион байгуулсан “Тэгш гудамж”, “Хотын гудамж”, “Хамтдаа тохижуулья” аяны хаалтын үйл ажиллагаа энэ сарын 21-нд болов. Аяныг дөрөвдүгээр сарын 24-нөөс зургадугаар сарын 24-нийг хүртэл зохион байгуулсан.
2882 өдөр