Дорноговь аймаг теле камерын хяналтын төвтэй болов
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хот телекамерын хяналтын төвтэй боллоо. Орон нутгийн төсвийн 314,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын төвийн 34 цэгт 49 камер, найман татдаг камер, таван эргэдэг камер, таван улсын дугаар илрүүлэгчтэй камер, нэг ширхэг загасан нүдтэй камер, нийт 68 камер суурилуулжээ.
2710 өдөр