“Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсэг 11-11 төвд ажиллалаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн өнөөдөр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Мөн тус дугаарт холбогдож буй иргэдийн дуудлагыг хүлээн авч ярилцав. Мэдээлэл өгч буй иргэдийн нэрийг нууцалж, эрсдэл учруулахгүйгаар мэдээллийг нь авсан юм.
908 өдөр