Монголын баг өсвөрийн хоккейн Азийн аваргын тэмцээнээс анхны хожлоо авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-11 23:52:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд эхлээд байна.


Энэ өдрийн 13:30 цагаас тэмцээний салхийг хагалж Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Тайландын багийн тоглолт болж, 6:2  оноогоор АНЭУ-ын багийн ялалтаар өндөрлөсөн юм.


Мөн өдрийн 17:00 цагаас Туркменистан Узбекистаны багийн тоглолт болж, Узбекистаны баг анхны ялалтаа байгууллаа.


Монгол, Ираны багийн тоглолт тэмцээний анхны өдрийн гурав дахь тоглолт байлаа. Тоглолт үдшийн 20:30 цагт эхэлж, гурван үе тоглоход Монголын баг өрсөлдөгчөө 5:0 оноогоор буулган авч анхны хожлоо авлаа.


Монголын багийн дараагийн тоглолт 3 дугаар сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын эсрэг 20:30-аас болно.





Холбоотой мэдээ