Нийт нутгийн 60 гаруй хувь нь цастай байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн гаргасан зураглал бүхий мэдээллээр 12 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их цас тогтжээ.
1239 өдөр