Я.Содбаатар: Орон нутаг буцах иргэдийн шинжилгээний хариу ирэх 3 хоногт хүчинтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-13 16:56:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод маргааш өглөөнөөс буюу 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжинэ. Үүнтэй холбоотойгоор "Хот хоорондын зорчигч тээвэр хэрхэн явагдах вэ, ямар нэг зохицуулалт үйлчлэх үү?” гэсэн асуултад УОК-ын дарга Я.Содбаатар өнөөдөр болсон Засгийн газрын мэдээллийн үеэр доорх хариуг өглөө.


Тэрээр, нийслэл хотод өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ гээд “COVID-19” цар тахлын байдал, аюул буураагүй, халдварын тархалт бидний санааг зовоосоор байгаа. Тиймээс үйлдвэр, ААН, байгууллагын үйл ажиллагаа болон мөн иргэдийн хөдөлгөөнийг үе шаттай сэргээн эхлүүлэх бодлогыг Засгийн газар, УОК баримталж буй. Энэ үүднээс ЭМЯ-наас өгсөн мэргэжлийн зөвлөмжийг үндэслэн энэ сарын буюу 12 дугаар сарын 24-нийг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөн одоогийн үйлчилж буй дэглэмийн дагуу явагдана. Нэг ёсондоо, Улаанбаатар хотод дураар орж, гарахгүй.


Өнгөрсөн хугацаанд аймаг орон нутаг руу буцахаар 118.177 иргэн бүртгүүлснээс 109.705 иргэн буюу 92.8 хувь нь PCR шинжилгээнд хамрагдаж, 46.1 хувь нь нийслэл хотоос гарчээ.



Халдварын голомтгүй бүсээс нийслэлд ирж буй зорчигч иргэд асуумжаа бөглөөд хотод орно. Харин халдварын голомттой байсан аймгуудаас ирж буй иргэд түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгнө. Энэ нь 12 дугаар сарын 24 хүртэл үйлчилнэ гэдгийг Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа хийсэн мэдээллийн үеэр мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд аймаг орон нутаг руу буцахаар 118.177 иргэн хүсэлтээ гаргаснаас 109.705 иргэн буюу 92.8 хувь нь PCR-ийн шинжилгээнд хамрагдаж, 46.1 хувь нь нийслэл хотоос гараад буй. Эдгээр иргэнээс сүүлийн хоёр өдрийн байдлаар шинжилгээний хариугаа аваагүй, эсвэл хот хооронд зорчих шинжилгээний хариу нь ирээгүй иргэдийг 12 дугаар сарын 18-ны өглөөний 06.00 цаг хүртэл шинжилгээний хариу нь хүчин төгөлдөр гэж үзэж байгаа учир нийслэл хотоос гарч, орж болно. Харин энэ сарын 18-наас хойш гарахаар бол дахиж PCR  шинжилгээнд хамрагдана гэв. 

Холбоотой мэдээ