Өндөрхангай сумын ахлах ангийн сурагчдад хууль сурталчиллаа
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын Хүүхдийн байцаагч Ц.Мөнхзул өчигдөр Өндөрхангай сумын ЕБС-ийн 9-12-р ангийн 125 хүүхдэд хууль сурталчилсан байна. Тухайлбал, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаар хүүхдүүдэд мэдээлэл сурталчилгаа хийжээ.
2646 өдөр