Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ойн судалгаа, хөгжлийн агентлаг байгуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор БОАЖЯ-наас зохион байгуулж буй ойн салбарын Үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын төрийн тэргүүн “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг НҮБ-ын индрээс тунхаглан зарласан нь зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр, чухал үйлсийн тод илэрхийлэл юм” гэдгийг онцоллоо.
865 өдөр