Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2022-03-14 06:06:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2022 оны 03 сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна.

 

Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, цас багатай газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 0 хэм орчим байна.

 

2022 оны 03 дугаар сарын 15-19 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ