Саудын Арабын сэтгүүлч алга болсон хэргийг илрүүлэхээ мэдэгдэв
АНКАРА. /ТАСС/. Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газар очсоныхоо дараа алга болсон сэтгүүлч Жамаль Хашкажи чухам ямар байдлаар алга болсныг Туркийн эрх баригчид мөрдөн шалгаж, хаана байгааг нь олж тогтооно гэж тус улсын эрх баригч “Шударга ёс, хөгжлийн нам”-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Омер Челик мэдэгджээ. Энэ тухай тэрбээр бямба гарагт Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдогоны даргалан явуулсан намын хурлын үеэр мэдэгдсэн байна.
2021 өдөр