Төрийн албан хаагчдыг казинод тоглохыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-05 14:35:10

УЛААНБААТАР. /Xinhua/. Төрийн бүх шатны албан хаагчийг казинод тоглож, дотоод болон гадаадын алинд ч мөрийтэй тоглохыг хориглох шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар лхагва гарагт гаргажээ.


“Засгийн газрын ямар ч төлөөлөгчийг мөрийтэй тоглохыг зөвшөөрөхгүй” гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.


Сүүлийн жилүүдэд Монголын төрийн албан хаагчид, ялангуяа төрийн өмчит үйлдвэрүүдийн өндөр албан тушаалтнууд гадаадын казинод тоглох явдал нэмэгдсэн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх болсныг Л.Оюун-Эрдэнэ онцолжээ.


Уг хоригийг зөрчсөн төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. 

Холбоотой мэдээ