Тэмээг малын тоо толгойн албан татвараас чөлөөлжээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Малын тоо
толгойн албан татварын тухай хууль энэ оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн.
Хуулийн хэрэгжилтийг хангахын тулд тухайн орон нутаг ИТХ-аараа хэлэлцэн
татварын хувь, хэмжээг тогтоох ёстой. Үүний дагуу Сүхбаатар сумын ИТХ-ын ээлжит
хоёрдугаар хурлаар уг асуудлыг хэлэлцэн татварын хувь хэмжээг тогтоожээ. Ингэхдээ
тэмээг малын тоо толгойн татвараас бүрэн чөлөөлсөн байна. Харин хонь 500, ямаа
900, үхэр 700, адуу 1200 төгрөг байхаар тогтоожээ.
1662 өдөр