12 дугаар ангийн сурагчид ирэх сарын 1-нээс танхимаар хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-26 12:03:14

Төв /МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн 12 дугаар ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэхээр боллоо. 

Төв аймаг Улаанбаатар хотыг тойрон хүрээлдэг, эрсдэл өндөртэй бүс юм. Тиймээс эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр бусад анги, цэцэрлэгийн танхимын сургалтыг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байгааг албаныхан хэллээ. 

Холбоотой мэдээ