Сүхбаатар суманд халдварын тандалтын судалгааг өргөжүүлнэ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 9-нд Сэлэнгэ аймгийн шуурхай штабын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийсэн. Уг хуралд Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, тархвар судлаач мөн ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул, Сайдын зөвлөх О.Чимэдсүрэн нар оролцжээ.
1733 өдөр