“Архангай судлал-инновацийн төв” ТББ байгуулав
Архангай /МОНЦАМЭ/. “Архангай судлал-инновацийн төв” ТББ-ыг ахмад багш М.Шагдарсүрэн санаачлан байгуулж, анхны хурлаа хийлээ. Тус төв нь Монгол Улсын үндэсний хөгжлийн цогц бодлого, төрөөс шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэх, аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал бүрийг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн, оновчтой шийдэл гарган хэрэгжүүлэх, инновацид суурилсан хөгжлийг дэмжихэд эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, иргэдийн оролцоог сайжруулах зорилготой юм.
1569 өдөр