ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Л.Пүрэвлхам: Хүн бүр өөрөө өөртөө соёлын өвлөгч байж сая дархлаа тогтоно
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол үндэстэн  Төв Азийн нүүдэлчдийн өв соёлыг хэдэн зуу мянган жил хадгалан, улмаар 2000 гаруй жилийн төрт ёсны түүх, зан заншил, язгуур урлаг, урлал, уламжлалт ахуйн онцлог өв соёлыг бий болгосон,  гайхамшигт ард түмэн. Өв соёл бол түүхийн гэрч, үеийн үе дэх бахархал тухайн улс үндэстний оршин байгаа гэрч, учир шалтгаан юм. Он цаг улирч, бүх зүйлс хуучирч, зарим нь тухайн цаг хугацаандаа уусч алга болоход хүн төрөлхтнийг амьдарч байсныг илтгэх ганц зүйл нь соёлын өв билээ. Гэвч даяаршиж буй энэ нийгэмд Монголчууд бидний өв соёл ихээхэн гээгдэж байгааг эрдэмтэн, судлаачид сануулан хашхирсаар байна. Энэ цаг үед Монголын өв соёл эзэнгүйдэхэд хүрч байгааг зүгээр хараад сууж болохгүй гэдгийг соёл судлаач Л.Пүрэвлхам хэлж байна. Түүнтэй биет бус өв соёлын талаар хөөрөлдлөө.
1590 өдөр