Мал төллөлт 23,9 хувьтай байна
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ хавар 1,4 сая гаруй мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 23,9 хувь нь төллөөд байна. Тодруулбал, 338 мянга гаруй хээлтэгч төллөснөөс 974 ингэ, 379 гүү, 3422 үнээ, 185377 хонь, 147875 ямаа төллөөд байна. Одоогоор аймгийн хэмжээнд 974 ботго, 379 унага, 3423 тугал, 185427 хурга, 147982 ишиг бойжиж байна.
1871 өдөр