Аймгийн хэмжээнд соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-04-07 17:30:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас Өвөрхангай аймгийн биет болон биет бус өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх зорилгоор “Соёлын өв-Хөгжлийн дархлаа” соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж эхэллээ.

Уг ажилд сумдын соёлын байгууллагууд оролцох бөгөөд сум, орон нутаг дахь үл хөдлөх өвийн мэдээлэл, домог, хууч яриа, түүх, соёлын талаар сурталчлан таниулах юм. Мөн аймгийн Хөгжимт драмын театр хөгжим, драм, дуу, бүжгийн өв соёлоос, аймгийн музей үзмэр, эд өлгийн зүйлээс, Төв номын сан эртний ном судрын мэдээлэл, аман өв, тууль, угийн бичгийн талаар, Дэлхийн-Өв ОХСДГ-аас Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын мэдээллийг тус тус өгөх аж.

Тус аян энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ