Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийн уулзалт болов
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас аймаг, сумдын ИТХ, ажлын алба, багийн ИТХ-ын дарга нарын уулзалт, спортын уралдаан тэмцээнийг энэ сарын 08, 09-ний өдрүүдэд Өлзийт суманд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг жил бүр уламжлан зохион байгуулах бөгөөд ирэх жилийн шилжин явах цомыг Хашаат сум авсан байна. Анх удаа болж буй төлөөлөгчдийн энэхүү уулзалтаар сумд өвлийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар мөн төлөөлөгчид сумандаа юу хийж ажиллаж байгаа талаар ярилцсан байна.
2056 өдөр