Баатарлаг дайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэлээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өдгөөгөөс 74 жилийн тэртээ хүн төрөлхтний
хувьд баяр, гуниг, бахархлыг төрүүлсэн түүхэн үйл явдал тохиосон юм. Зургаан
жилийн турш үргэлжилж олон арван сая хүний алтан амийг авч одсон дайн эцэслэж,
ялалтын уухайгаар төгсөж байсныг дурсан санаж, баатарлаг дайчдынхаа гэгээн
дурсгалыг хүндэтгэх ажиллагаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд боллоо.
2249 өдөр