Яруу найрагчид задгай театрын тайзнаас уншигч олондоо уран бүтээлээ хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-08-14 11:41:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн наадмаас шалгарсан 25 яруу найрагч наймдугаар сарын 11-ны орой Их газрын чулууны задгай театрын тайзнаа уран бүтээлийн дээжээ үзэгч олондоо өргөн барив. Яруу найргийн энэхүү цэнгүүн нь “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын үйл ажиллагааны нэгэн хэсэг байлаа.

“Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн цэнгүүнд ардын уран зохиолч Тангадын Галсан, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Долгорын Цэнджав, "Болор" цомын эзэн Ц.Эрдэнэбаатар, Н.Гантулга, Б.Баттулга, Дэлгэрхангай сумын харъяат, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Цогтсугир, Дэрэн сумын уугуул  Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч А.Лхагваа, яруу найрагч О.Гончигсүрэн нарын зохиолч, залуу яруу найрагчид оролцсон юм.

Цэнгүүний үеэр ардын уран зохиолч Тангадын Галсан Их газрын чулууны ууланд морилж шүлгээ зохиолоо задгай тайзнаа анх удаа өргөн барьж, яруу найрагч О.Гончигсүрэн “Миний Дундговь” шүлгээ уншсанд үзэгч олон талархан хүлээн авч байлаа.

Яруу найрагчид байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэхүү задгай театрт ирж онгодоо хөглөн, шүлгээ уншиж байгаа нь их хувь тохиол гэж бэлгэшээж байсан юм. 

Холбоотой мэдээ