ХӨВСГӨЛ: Мөрөн сумын хэмжээнд 72657 мод тарьжээ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. "Тэрбум
мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймагт мод тарьж ургуулах
чадавхыг бэхжүүлэх, зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах,
олон нийтэд экологийн боловсрол олгох, үр, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэхээр
2021-2030 хүртэл хугацаанд 20 сая мод тарьж ургуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2 өдөр