ДАРХАН-УУЛ: Газар хөдлөхөд тэсвэртэй амины орон сууц барих туршлагаас танилцууллаа
Дархан, 2025 оны тавдугаар
сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн нийгэм, эдийн засгийн шинэлэг, тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжин Европын холбоо-Монгол улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх Найрамдал төсөл хэрэгжиж байгаа билээ. Төслийн хүрээнд солилцооны хөтөлбөрөөр дамжуулан Европын холбооны экспертүүд Дархан хотод уригдан ажиллаж байна. Экспертүүд орон нутгийн удирдлагуудтай уулзаж, барилгын салбарт гадаад улс орнуудад хэрэгжүүлж буй
сайн туршлага, бодлого, стратеги, амжилттай явж буй загваруудыг танилцууллаа.
4 өдөр