Энэтхэгийн сансрын аппарат Сарны өмнөд туйлд амжилттай газардлаа
ЛОНДОН. /ВВС/. “Чандраян-3” сансрын станцын нэг хэсэг болох “Викрам” буугч аппарат орон нутгийн цагаар 18:04 цагт Сарны гадаргуу дээр амжилттай газардлаа. Ингэснээр Энэтхэг улс АНУ, ЗХУ ба БНХАУ-ын дараа Саран дээр сансрын аппаратаа зөөлнөөр газардуулж чадсан дөрөвдэх улс, Сарны өмнөд туйлд аппаратаа буулгаж чадсан хамгийн эхний улс болж чадлаа.
28 өдөр