АРХАНГАЙ: Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф нэмэгдлээ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Хот суурины усан хамгамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 27-р тогтоолоор Архангай аймгийн “Ар ус ундарга” ХХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталжээ. Тогтоолоор цэвэр, бохир усны үнийг 50 мөнгөөс 1 төгрөг 90 мөнгөөр нэмсэн байна.
27 өдөр