Алслагдсан гэр хороолол хатуу хучилтай авто замтай боллоо
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн төв Дархан хотод хэрэгжиж байгаа “Тохилог хороолол” төслийн хүрээнд Дархан сумын гуравдугаар багийн нутаг дахь 940 км хатуу хучилттай авто зам, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Хараа голын гүүр хүртэлх 1,38 км хатуу хучилттай авто замын барилгын ажил, мөн тус багийн нутаг Хараа голын дагуух 1,7 км далангийн дагуух 37 ширхэг гэрэлтүүлгийг хийж гүйцэтгэгчид иргэдэд хүлээлгэж өглөө.
3004 өдөр