Э.Сүхбаатар: Цэцэрлэгийн эрэгтэй туслах багшийг хараад зарим хүн гайхдаг
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Цэцэрлэг хүүхэд хардаг биш, тэднийг хөгжүүлж, илүү
сайнаар хүмүүжүүлэх үүрэгтэй газар. Энэ үүргийг гүйцэтгэгч нь багш. Бүлгийн
багш ангийнхаа хүүхэд нэг бүрийг анхаарч, бүгдэд нь хүрч ажиллах боломжгүй.
Харин энэ ажлыг голлон гүйцэтгэж, бүлгийн багшийн ачааллын тэн хагасыг нуруундаа
үүрэгч нь туслах багш юм. Цэцэрлэгийн туслах багш гэхээр бараг бүх хүн эмэгтэй
хүнээр төсөөлдөг. Тэгвэл эрэгтэй туслах багшаар орон нутагтаа ажиллаж, амьдарч
байгаа нэгэн залуугийн тухай сурвалжиллаа.
744 өдөр