СҮХБААТАР: Тууралтат халдварт өвчин ихэсжээ
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн үед тууралтат халдварт өвчний тохиолдол нэмэгдэж байгааг аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгаас анхаарууллаа. Үүн дундаа улаан эсэргэнэ, гар, хөл амны өвчин, энтеровирусний халдвар зонхилж байна. Он гарсаар энэ төрлийн өвчний 100 гаруй тохиолдол бүртгэгдсэнээс хүнд, хүндэвтэр оноштой иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилжээ.
723 өдөр