Өмнөговь аймагт 6,5 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 6,5 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн үлдэгдэл байна гэж тус аймаг дахь Монгол банкнаас мэдээлж байна.
Аймаг дахь банкуудын нийт зээлийн үлдэгдэл 133,9 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 1,5 тэрбум төгрөгөөр буюу 1,5 хувиар буурчээ. Харин чанаргүй зээлийн үлдэгдэл 6,5 тэмбумд хүрч өмнөх сараас 0,1 тэрбум төгрөгөөр буюу 1,5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ. Нийт хадгалам 112,5 тэрбум төгрөгт хүрч өмнөх сараас 9,6 тэрбум төгрөгөөр буюу 9,3 хувиар өсч харилцах 215,9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сараас 25,1 тэрбум төгрөгөөр буюу 10,4 хувиар буурсан байна.
2874 өдөр