“Цэвэр сайхан орчин” сэдэвтэй уралдаан зарлажээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Цэвэр сайхан орчин” сэдэвтэй эссэ бичлэг, гэрэл зураг, гар зургийн уралдаан зарласан байна.
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг иргэдэд сурталчлах, цэвэр сайхан орчныг бүрдүүлэх зорилгоор дээрх уралдааныг зарласан байна. Амьдарч буй орчноо цэвэр байлгахад иргэдийн оролцоо хүүхэд багачуудад үлгэрлэх, хотын соёлд төлөвшүүлэх ажлын цар хүрээг өргөтгөх юм. Уралдааны хүрээнд 10-15 насны хүүхдийн дунд гар зураг, 16-18 насны хүүхдийн дунд эссэ бичлэг, насанд хүрэгчдийн дунд фото зураг гэсэн ангилалаар иргэд, хүүхэд байгачууд оролцох боломжтой юм.
2928 өдөр