Отор нүүдэл их байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу байгаа учраас малчид отор нүүдэл их хийж байна.
Тус аймгийн 10 сумын 321 өрхийн 176,4 мянган мал өөрийн аймгийн бусад сумдад оторлож явна. Үүнээс Цогтцэций суманд 8 сумын 112 өрхийн 66,6 мянган толгой мал, Булган суманд 9 сумын 76 өрхийн 44,1 мянган толгой мал, Цогтовоо суманд 6 сумын 33 өрхийн 21,1 мянган толгой мал, Ханхонгор суманд 4 сумын 28 өрхийн 11,9 мянган толгой мал, Баяндалай суманд 3 сумын 23 өрхийн 8,1 мянган толгой мал, Мандаловоо суманд 3 сумын 17 өрхийн 13,7 мянган мал оторлож байгаа гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ.
2873 өдөр