Өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах 7 хоног эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Өсвөр
үеийн эрүүл мэндийн 7 хоног”-ийг тэмдэглэх үйл ажиллагааны нээлт
ЭХЭМҮТ-ийн эрдмийн өргөөнд боллоо. Энэ нь өсвөр насныханд
тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн мэдлэг,
ойлголтыг нэмэгдүүлэх, анхаарлыг хандуулах, өсвөр үеийнхний эрүүл мэндийг
хамгаалах, дэмжих, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч,
олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
1823 өдөр