"Алдарт эх"-ийн одонтой найман ээж хуримлав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Одонтой ээжүүд" цахим нэгдлийн санаачлагаар "Алдарт эх"-ийн 1,2 дугаар одонтой, 36 хүртэлх насны найман ээж өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд хуримлалаа. Хуримын гэрчээр зургаагаас дээш хүүхэдтэй эхчүүд оролцсон нь хуримын ёслолыг улам бахархал, хүндэтгэлтэй болгосон бөгөөд жил бүр энэхүү ёслолыг уламжлал болгон зохион байгуулах юм байна.
1881 өдөр