Тусгай нислэгээр өчигдөр ирсэн зургаан оюутнаас коронавирус илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-05-27 11:46:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр өчигдөр ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан оюутнаас коронавирус илэрчээ. Мөн энэ сарын 13-нд ирж тусгаарлагдсан нэг оюутны давтан шинжилгээ эерэг гарсан байна.


ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр  248 хүнд шинжилгээ хийхэд долоон хүн ийнхүү халдвартай гарчээ.  


Мөн "СОVID-19"-өөр өвдсөн зургаан хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжсэн байна. Тэд ОХУ-аас ирсэн Цэргийн сургуулийн оюутнууд бөгөөд 14 хоног эмчлүүлжээ.


Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын 148 тохиолдол бүртгэгдсэнээс 43 хүн эдгээд байна. Эмчлүүлж буй 105 хүнээс 100-гийнх нь биеийн байдал хөнгөн, 5 өвчтөн хүндэвтэр байгаа аж.


 Түүнчлэн өнөө өглөө Алтанбулагийн боомтоор орж ирсэн 340 иргэнээс 40-ийг нь ХӨСҮТ-д тусгаарласан байна.

Холбоотой мэдээ