“Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь” сэдэвт сургалт эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газар, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын Ардчиллын Түншлэл хамтран “Нийтийн сонсголыг үр дүнтэй зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт хоёр өдрийн турш үргэлжлэх бөгөөд газрын ажилтнууд, улс төрийн нам, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг 100 гаруй оролцогчдыг хамруулах юм байна. Өнөөдөр (2018.12.13) уг сургалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
1967 өдөр