Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх Засгийн газарт олгохыг гишүүдийн олонх дэмжлээ.
2364 өдөр